Маркетинг ба Хөгжил Хариуцсан Дадлагажигч

May 29, 2025

байршил

Онлайн

хугацаа

3 сар

нээлттэй орон тоо

1

Бүртгэл Хаагдах Өдөр

6/30/25

Дадлагын тойм

Та ХҮР Эдүкэйшнийн маркетинг ба өсөлтийн багийн нэг хэсэг болон, манай брэндийг олон нийтэд хүргэх стратегийг хамтдаа бүтээх болно. Энэ бол зөвхөн контент бүтээх дадлага биш — харин дата дээр суурилсан шийдвэр гаргаж, бүтээлч аргаар нөлөөг нэмэгдүүлэх боломж юм.

Дадлагын хугацаанд та:

  • Өсөлтийн стратеги боловсруулах, хэрэгжүүлэхэд оролцоно

  • Хэрэглэгчийн оролцоог нэмэгдүүлэх шинэ санаа дэвшүүлнэ

  • Сошиал медиа, и-мэйл, блог, сурталчилгааны хөтөлбөрүүдийг анализ хийнэ

  • Судалгаа, хэрэглэгчийн зан төлөвт үндэслэн бүтээлч шийдэл санал болгоно

Хэрвээ та уран илтгэгч, найруулгатай бичих дуртай, брэндийн ард байгаа түүхийг утга төгөлдөр хүргэх хүсэлтэй бол — бидний дараагийн дадлагажигч та байж болно.

Дадлагын тайлбар
  • Дижитал маркетингийн өсөлтийн стратегийг боловсруулах, турших, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ

  • Хэрэглэгчийн оролцоо болон дагагчийн өсөлтийг хангах шинэ санаа, бүтээлч хандлага санал болгоно

  • Сошиал медиа, и-мэйл маркетинг, блог, зар сурталчилгааны кампанит ажлуудын гүйцэтгэлийг шинжилж, сайжруулах боломжуудыг тодорхойлно

  • Маркетингийн багтай хамтран кампанит ажилд оролцож, үр дүнг тайлагнана

  • Зах зээл болон хэрэглэгчийн зан төлөвт судалгаа хийж, дата дээр суурилсан шийдвэр гаргахад хувь нэмэр оруулна

  • Платформын гүйцэтгэл болон хэрэглэгчийн харилцан үйлдэлд үндэслэн үр дүнтэй анализ хийж сурна

Суурь шаардлага
  • Монгол хэлний бичгийн чадвар сайтай, найруулгатай бичиж чаддаг

  • Сошиал медиа болон контент бүтээх сонирхолтой

  • Судалгаа хийх чадвартай, шинийг санал болгох сэтгэлгээтэй

  • Google Docs, Notion зэрэг хэрэгслүүдийг ашиглаж чаддаг байх

  • Canva дээр дизайн хийж байсан туршлагатай

Нэмэлтээр үнэлэгдэх чадварууд
  • Сошиал медиа дээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал

  • Блог, нийтлэл, эсвэл маркетингийн агуулга бүтээж байсан жишээтэй байх

  • Figma, Notion зэрэг бүтээлч платформууд дээр ажиллаж чаддаг

  • Судалгаа хийж, дата дээр үндэслэн дүгнэлт гаргах сэтгэлгээтэй

  • Англи хэлний унших бичих чадвар

  • Брэндийн өнгө аясыг ойлгож, түүний дагуу уран сайхны илэрхийллээр бичиж чаддаг байх

Нэмэлтээр хавсаргаж болох баримтууд
  • Resume

  • Портфолио

  • Бичгийн жишээ

  • Нийтлэл, блог, постын холбоосууд