LLM Хөгжүүлэлтийн Дадлагажигч

May 29, 2025

байршил

Онлайн

хугацаа

6 сар

нээлттэй орон тоо

2

Бүртгэл Хаагдах Өдөр

6/30/25

Дадлагын тойм

Та хиймэл оюуны хүчийг хэлний ялгааг арилгахад ашиглахыг хүсдэг үү? Монгол-Англи орчуулгын AI систем боловсруулах төслийн хүрээнд, та томоохон хэлний загвар (LLM) хөгжүүлэлтийн гол хэсэгт оролцоно. Энэхүү дадлага нь өгөгдөл дээр суурилсан шийдэл гаргах, загвар сургалт, сайжруулалт хийх замаар өөрийн чадварыг тэлэх гайхалтай боломж юм. Та бодит өгөгдөл дээр ажиллаж, орчуулгын чанарыг дээшлүүлэх зорилготой LLM системийг сургаж, үнэлж, хөгжүүлэхэд манай багтай хамтран ажиллана. Мөн та UC Berkeley-ийн сурагч болон AI салбарын туршлагатай мэргэжилтнүүдтэй хамтран суралцаж, холбогдох боломжтой.

Дадлагын тайлбар
  • Хэлний өгөгдөл цэвэрлэх, бүтэцжүүлэх, шошголох

  • LLM загвар сургах, fine-tune хийх, hyperparameter тохируулах

  • Загварын гүйцэтгэл үнэлэх, сайжруулах

  • Судалгаа хийх, бусад LLM системүүдтэй харьцуулалт хийх

  • Python, Hugging Face Transformers, TensorFlow/PyTorch ашиглан хөгжүүлэлт хийх

  • Загварын үр дүнг тайлагнах, туршилтын прототип боловсруулах

Суурь шаардлага
  • Python хэл дээр ажиллах суурь мэдлэгтэй

  • Hugging Face Transformers, TensorFlow эсвэл PyTorch ашиглаж үзсэн туршлагатай

  • LLM эсвэл NLP чиглэлээр сонирхолтой, суралцах эрмэлзэлтэй

  • Англи болон Монгол хэлний унших, ойлгох чадвар сайтай

  • Git болон Google Colab/Jupyter Notebook дээр ажиллах чадвартай

  • Судалгаа хийх, үр дүнгээ ойлгомжтой тайлагнах чадвартай

Нэмэлтээр үнэлэгдэх чадварууд
  • LLM model fine-tuning хийж байсан туршлагатай

  • Tokenization, attention mechanism зэрэг NLP ойлголттой

  • Mongolian NLP/Corpus ашиглаж байсан бол давуу тал

  • Pretrained model ашиглан өөрчлөлт оруулж байсан туршлагатай

  • Machine translation, speech recognition эсвэл text generation төсөлд оролцож байсан

  • ML/AI төслүүд дээр ажилласан GitHub репо эсвэл портфолиотой байх

Нэмэлтээр хавсаргаж болох баримтууд
  • AI эсвэл NLP-тэй холбоотой өмнөх төслийн код, тайлан эсвэл үр дүн

  • GitHub линк (жишээ ажлууд, код хадгалсан бол)

  • AI/ML чиглэлээр хийсэн судалгааны ажил

  • Resume

  • Portfolio / Хувийн вэбсайт (хэрвээ байвал)