Вэбсайт UI/UX Дизайн Дадлагажигч
May 29, 2025
байршил
Онлайн
хугацаа
3 сар
нээлттэй орон тоо
1
Бүртгэл Хаагдах Өдөр
7/16/25
Дадлагын тойм
Та хэрэглэгчийн сэтгэлд хүрсэн ухаалаг, гоо зүйн дизайн бүтээх хүсэлтэй юү? Хиймэл оюунд суурилсан Монгол-Англи орчуулгын төслийн хүрээнд та манай вэбсайтын UI/UX дизайныг боловсруулах, хэрэглэгчдэд ойлгомжтой, ашиглахад хялбар интерфейс бүтээхэд гол үүрэгтэй оролцоно. Дадлагын хугацаанд та зөвхөн дизайны ур чадвараа хөгжүүлээд зогсохгүй, хиймэл оюуны хэрэглээ, хэлний технологийн хэрэглээний бодит кейс дээр ажиллах боломжтой. Энэхүү боломж нь UX судалгаа, мэдээллийн архитектур, загварчлал, хэрэглэгчийн урсгалыг сайжруулах талаар мэдлэг, туршлага хуримтлуулах үнэ цэнтэй алхам байх болно.
Дадлагын тайлбар
Вэб болон мобайл хэрэглээний интерфейсийн дизайн боловсруулах
Хэрэглэгчийн аяллын зураглал (User Journey) гаргаж, туршлага сайжруулах шийдлүүд санал болгох
Wireframe, Prototype, Mockup загвар боловсруулах
Хэрэглэгчийн санал хүсэлт болон тестийн үр дүнд үндэслэн UI-ийг сайжруулах
UI/UX шилдэг туршлага, стандартуудыг баримтлан ажиллах
Суурь шаардлага
UI/UX, график дизайн, веб дизайн, эсвэл холбогдох чиглэлээр суралцаж байгаа эсвэл сонирхолтой
Figma, Adobe XD, эсвэл түүнтэй төстэй дизайны хэрэгслүүд дээр ажиллаж чаддаг
Хэрэглэгчийн төвтэй сэтгэлгээтэй, асуудал шийдэх чадвартай
Загвар, өнгө, тайлбарын зохицлыг мэдэрч ажиллах чадвартай
Google Docs, Sheets зэрэг хамтын ажиллагааны платформууд дээр ажиллах чадвартай
Шинэ санаа дэвшүүлэх, багтай хамтран ажиллах урам зоригтой
Нэмэлтээр үнэлэгдэх чадварууд
Figma дээр дизайн систем үүсгэж байсан туршлага
Wireframe, Prototype, User Flow гаргах гүнзгий мэдлэгтэй
Responsive дизайн болон accessibility (хүртээмжтэй байдал)-ийн зарчимд ойлголттой
Хэрэглэгчийн туршлагын судалгаа (UX Research) хийж байсан туршлагатай
Хэл шинжлэл, хиймэл оюуны чиглэлтэй бүтээгдэхүүн дээр ажиллаж байсан бол давуу тал
Adobe Creative Suite (Illustrator, Photoshop) дээр ажиллах чадвартай
UI/UX дизайнтай холбоотой портфолио, бэлэн бүтээлтэй байх
Нэмэлтээр хавсаргаж болох баримтууд
UI/UX дизайнтай холбоотой портфолио (Figma, PDF эсвэл вэб холбоос байж болно)
Wireframe, Prototype-ийн жишээ загварууд
Өмнө оролцож байсан веб/апп дизайн төслийн танилцуулга
Хувийн вебсайт (байгаа бол)
Resume
Github эсвэл Dribbble/Behance линк (хэрэв холбогдох бол)